БСБ Групп TOP харилцагчдадаа талархлаа илэрхийллээ

Хэзээд итгэж болох чанар, тогтвортой харилцаа нь аливаа бизнесийн урт хугацаанд амжилттай оршин тогтнох үндсэн тулгуур билээ. Үүнд нэмэгдээд шилдэг брэндүүдийг нэгтгэсэн арвин сонголт, харилцагч төвтэй хандлага, цогц шийдлүүдийг санал болгодгоороо БСБ Групп зах зээлд онцгой байр суурь эзэлдэг.

Энэ хүрээнд БСБ Групп шилдэг 100 харилцагч байгууллагуудаа урин оролцуулж, талархал илэрхийлдэг “Таны баяр, бидний баяр” уламжлалт арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь өмнөх жилүүдээс онцгой байсны нэг шалтгаан нь LG Electronics компанитай хамтран дэлхийн анхны нэвт харагддаг (Transparent) OLED зурагтыг Монгол Улсад анх удаа танилцуулсан явдал байв.

Арга хэмжээний үеэр БСБ Групп өөрсдийн ТОП 100 харилцагч байгууллагуудаас шилдэг ТОП-6 компанийг тодруулж, талархлын цом, шагнал гардуулсан нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд стратегийн түншлэл, чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ хэчнээн чухал болохыг тодотгосон үйл явдал боллоо.

Сайн хамтын ажиллагааны бодит жишээ болсон энэхүү арга хэмжээ нь БСБ Групптэй хамтран ажилласнаар урт хугацааны өсөлт, тогтвортой амжилтыг хэрхэн бий болгож болохыг харуулж байна. Дэлхийд танигдсан брэндийн электрон бараа, компьютер, гар утас, гэрийн болон оффисын мебель, цогц шийдлүүдийн тусламжтайгаар үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлж буй эдгээр байгууллагуудын эгнээнд бизнес эрхлэгч та бүхнийг ч мөн нэгдэхийг урьж байна.

“Электрон бараа, мебель бол амьдралын хэв маяг, ажил бүтээлийн салшгүй хэсэг. Тиймээс хэрэглэгч бүрийн онцлог, давтагдашгүй хэрэгцээнд нийцсэн, үр ашигтай шийдлийг санал болгох нь бидний гол зорилго. Үүнээс гадна амьдралыг илүү таатай, илүү чанартай болгох бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг эрмэлздэг” хэмээн БСБ Группийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан онцоллоо.


БСБ Групп × LG: Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл

​БСБ Групп компани үүсгэн байгуулагдаад 35 жилийг үдэж буй энэ хугацаанд хэрэглэгчдэдээ хамгийн сүүлийн үеийн технологи, дэвшилтэт шийдлүүдийг санал болгон амьдралын чанар, тав тухыг дээшлүүлэхэд тууштай анхаарч иржээ.

Энэхүү зорилгын хүрээнд 2012 оноос LGElectronics компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн нь өнөөдөр стратегийн түншлэлийн түвшинд хүрч, илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлээд байна. LG-ийн тасралтгүй инноваци, бүтээгдэхүүний өндөр чанар нь БСБ Группийн зах зээлийн мэдлэг, туршлагатай нэгдсэнээр хэрэглэгчдэд илүү ойр, илүү шинэлэг шийдлүүдийг хүргэх нөхцөлийг бүрдүүлж буй. Үүний тод жишээ нь энэхүү арга хэмжээнд танилцуулсан LG Transparent OLED TV юм.


Дэлхийн анхны нэвт харагддаг зурагт

LG брэндийн нүүр царай болсон OLED-T загвар нь өөрөө гэрэлтдэг (self-lit) OLED дэлгэцтэй бөгөөд ганцхан товч дарахад энгийн болон нэвт харагдах горимуудын хооронд шилжих боломжтой. Нэвт харагдах горимд дэлгэц бодит орчинтой хоршин уусч, дүрслэлүүд нь задгай орон зайд хөвж буй мэт өвөрмөц мэдрэмж төрүүлдэг.

Мөн хиймэл оюунд суурилсан ухаалаг удирдлагын системтэй бөгөөд удирдлага дээрх AI товчийг дарж, үзэхийг хүссэн контентоо хэлэхэд таны сонирхолд нийцсэн контентыг автоматаар санал болгодог нь энэхүү бүтээгдэхүүний бас нэг давуу тал юм.

Биечлэн мэдрэх боломж

OLED-T загварын энэхүү онцгой технологитой зурагтыг БСБ Мегамолл салбарт биечлэн ирж, бодитоор туршиж үзэх боломжтой.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 19-р хорооллын автобусны буудлын урд

БСБ ГРУПП КОМПАНИЙН 2025 ОНЫ ДЭЛГҮҮРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО