БСБ Электроникс ХХК “Шилдэг ажил олгогч”-оор шалгарлаа.

Манай компани Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны “Шилдэг ажил олгогч” шагналыг хүртлээ. Энэхүү нэр хүндтэй шагнал нь манай байгууллага нийгмийн даатгалын хууль тогтоомжийг үлгэр жишээ сахин биелүүлж, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, эрүүл, тогтвортой ажлын орчныг бүрдүүлэхэд оруулсан хүчин чармайлтыг үнэлсэн бодит үнэлэмж юм.
Бидний үнэт зүйл бол манай ажилтнууд бөгөөд бид тэдний хөгжил, ажлын орчин, баталгаатай ирээдүйд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн ба цаашид ч “Better Lifestyle”-ийг хамтдаа бүтээсээр байх болно.

БСБ Мебель ХХК шинэ агуулахаа ашиглалтад орууллаа