БСБ Мебель ХХК шинэ агуулахаа ашиглалтад орууллаа

БСБ Групп компани нь анх 1991 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд БСБ Мебель ХХК нь Монголд тавилга импортлогч анхдагч бөгөөд хамгийн томоохон аж ахуйн нэгж юм.

БСБ Мебель ХХК нь 5 улсын 30 гаруй брэндийн тавилга, буйдан, хивс оруулж ирдэг бөгөөд бидний үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа тул шинэ агуулахын барилгын төслийг 2023 оноос эхлүүлсэн юм.

Ийнхүү хоёр жилийн бүтээн байгуулалтын үр дүнд 15,760 м.кв бүхий талбайд 6,140 м.кв хэмжээтэй агуулахын барилгыг амжилттай барьж дуусгалаа.

Шинэ агуулахын хувьд

  • Гал, хулгайн автомат иж бүрэн систем
  • Хяналтын камерын иж бүрэн систем
  • Зарлан мэдээлэх систем
  • Гал унтраах ердийн систем
  • Бараа ачиж буулгах автомат төхөөрөмж зэрэг агуулахын стандартыг хэрэгжүүлснээс гадна

Шинээр

  • Спринклерийн систем буюу автомат ус цацруулах систем
  • Файр мониторинг систем буюу галын дөлийг мэдрэгч систем нэвтрүүлсэн.

Шинэ агуулахтай болсноор цаашид барааны нэр төрлийг нэмэх, худалдан авагчдадаа илүү өргөн сонголтыг санал болгох боломжтой болж байна.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан, дэмжлэг үзүүлсэн харилцагч байгууллагууд болон БСБ-гийн хамт олондоо баярласнаа илэрхийлж байна.

Шинэ агуулахын ажилтнууддаа цаашдын ажилд нь амжилт хүсье!


БСБ ГРУПП КОМПАНИЙН ШИЛДЭГ АЖИЛТНУУД УЛСДАА ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭН ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНАГДЛАА