35 жилийн түүхт БСБ Групп компанийн хамт олон 2025 оны ажлын амжилтаа дүгнэж, борлуулалтын гүйцэтгэл, үйлчилгээний чанараараа бусдыгаа манлайлсан шилдэг дэлгүүрүүд болон худалдааны зөвлөхүүдээ шагнан урамшууллаа.
Жилийн турш хичээл зүтгэл, багийн ажиллагаа, харилцагч төвтэй үйлчилгээгээрээ онцгойрсон шилдгүүд ийнхүү тодорч, хөдөлмөрийн үр шимээ хүртсэн баярт өдөр боллоо.
ШИЛДЭГ ДЭЛГҮҮР – 2025
“Тэргүүн байр”
А.Уранчимэг ахлагчтай БСБ Өмнөговь гэрийн мебелийн дэлгүүр

"2 дугаар байр"
Ч.Азжаргал менежертэй БСБ Интернэт дэлгүүр

"3 дугаар байр"
Н.Болортуяа ахлагчтай БСБ Дархан гэрийн мебелийн дэлгүүр

Худалдааны зөвлөхүүдийн Reward Point цуглуулах уралдаан
БСБ Групп компани 2024 оноос эхлэн “Reward Point” хөтөлбөрөөрөө бүх салбарын худалдааны зөвлөхүүдийн дунд хэрэгжүүлж, тэдний борлуулалтын гүйцэтгэлийг улирал болон жилээр дүгнэж, жилд нийт 150 сая төгрөгийн шагналын сангаар урамшуулж байгаа билээ. 2025 оны жилийн уралдааны ялагчид тодорч нийт 36 худалдааны зөвлөх цуглуулсан Reward point оноондоо харгалзах шагнал, урамшууллаа гардаж авлаа.


Энэхүү хөтөлбөр нь ажилтнуудын идэвх санаачилгыг борлуулалтын өсөлт, хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг бодитоор нэмэгдүүлэхэд чиглүүлж байдгаараа онцлогтой юм.
Ингээд БСБ Групп компанийн электрон бараа, компьютер, гэрийн мебель болон оффис мебелийн дэлгүүрүүдийн нийт баг хамт олонд цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилт, шинэ рекорд, шинэ оргилуудад хүрэхийг хүсэн ерөөе.

БСБ Групп компани