Японы нэр хүндтэй Toshiba брэнд энэ жил үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой-г ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Өнгөрсөн 95 жилийн хугацаанд Toshiba нь шинэлэг технологи, бат бөх чанар, хэрэглэгчийн итгэлцлээрээ дэлхий даяар сая сая хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж чаджээ.
Анх байгуулагдсан цагаасаа Toshiba нь Японы инженерчлэл, чанарыг дэлхийд таниулах зорилготой байсан бөгөөд энэ зорилгоо амжилттай хэрэгжүүлж, олон арван бүтээл, шинэчлэлийг хэрэглэгчдэд хүргэсэн. Японы анхны өнгөт телевиз, компьютерын шийдэл, ахуйн электрон бараа гээд өргөн хүрээний бүтээгдэхүүнээрээ Toshiba нь технологийн хөгжлийн түүхийг бичилцсэн гэж хэлж болно.
Өнөөдөр Toshiba брэнд нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани бус, харин ирээдүйг бүтээдэг технологийн хамтрагч гэдгээрээ танигдсан. Дэлхийн өнцөг булан бүрд өрх гэрүүд Toshiba-г сонгодог нь түүний найдвартай байдал, орчин үеийн дизайн, байгальд ээлтэй шийдэлтэй шууд холбоотой.
Toshiba-ийн 95 жилийн ой бол зөвхөн өнгөрсөн хугацааг эргэн дурсах үйл явдал биш, харин ирээдүйд илүү ихийг бүтээх урам зориг, шинэ амбицын эхлэл юм. Брэндийн уриа болох чанар, инновац, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэ цэнэ нь цаашид ч Toshiba-ийн хөгжлийг тодорхойлох гол зарчим хэвээр байх болно.
95 жил – Итгэлцэл, чанар, дэвшлийн түүх. Зөвхөн БСБ-д