БСБ Финанс ББСБ мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 27001:2022 стандартыг 2 дахь жилдээ амжилттай хамгааллаа.

БСБ Финанс ББСБ нь Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг үйл ажиллагаандаа 2024 онд нэвтрүүлсэн бөгөөд тус стандартаа 2025 онд амжилттай хамгаалж гэрчилгээгээ гардан авлаа.

Энэхүү стандартыг нэвтрүүлснээр харилцагчдынхаа хувийн мэдээллийг хамгаалах менежментийг бий болгож, болзошгүй кибер халдлага, мэдээлэл алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа явдал юм.

Бид үйл ажиллагаагаа олон улсын стандартын түвшинд хүргэж, харилцагч та бүхэндээ хариуцлагатай, итгэлтэй, мэргэжлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлсээр байх болно. 

БСБ Электроникс ХХК “Шилдэг ажил олгогч”-оор шалгарлаа.